Нууцлалын бодлого
ERP-д оруулсан сурагч, асран хамгаалагчийн мэдээллийг хэн хариуцдаг вэ.
Шинэчилсэн:
Энэ бичвэрийг хуульчаар хянуулж байна. Эцсийн хувилбар нийтлэгдэх хүртэл доорх зарчмаар ажиллана.
Сургалтын төвийн ERP дахь бүртгэл
StudyPass ERP ашигладаг төв таны тухай өөрийн бүртгэл хөтөлж болно: нэр, утас, асран хамгаалагчийн утас, сургууль, анги, төлбөр, орлого.
Эдгээр бүртгэлийг төв хариуцна (хянагч). StudyPass зөвхөн төвийн өмнөөс хадгална, өөр зорилгод ашиглахгүй.
Бүртгэлээ харах, засах, устгуулахыг эхлээд төвөөс хүснэ үү. Эсвэл info@study.mn хаягаар бидэнд бичнэ үү.
Таны StudyPass бүртгэлийн мэдээлэл төвийн ERP-д зөвхөн та төвүүдтэй хуваалцахыг зөвшөөрсөн үед очно. Зөвшөөрлөө цуцалбал арилна.